ТАВТАЙ МОРИЛНО УУ

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

2017-11-13, 18:46

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын иргэдэд улсын бүртгэлийн цогц үйлчилгээ үзүүллээ

 Хууль зүй, дотоод хэргийн салбараас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан Улсын бүртгэлийн цогц үйлчилгээг аймгийн хэмжээнд бүсчлэн зохион байгуулж байна.

Эхний шатыг Мандал суманд 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд Мандалын бүс /Мандал, Баянгол сум/-ийн иргэдэд улсын бүртгэлийн холбогдолтой бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлсэн нь тухайн бүс нутгийн иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэсэн шинэлэг үйл ажиллагаа болов. 

    Бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн байдал:

1. Иргэний бүртгэлийн чиглэлээр-642 бүртгэл /гадаад паспорт-196, иргэний үнэмлэх бүртгэл-337, бусад/

2. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр-53 бүртгэл 

3. Хуулийн этгээдийн  бүртгэлийн чиглэлээр-32 бүртгэл

4. Хяналтын чиглэлээр-100 гаруй зөрчлийг газар дээр нь шийдвэрлэн холбогдох арга хэмжээг авсан байна.

      Мөн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, албан хаагчдынхаа хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Мандал сумын тамгын газрын хамт олонтой сагсан бөмбөгийн нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулан өрсөлдлөө.

      Уг арга хэмжээнд хэлтсийн 21 албан хаагч оролцсон бол дараагийн шатанд хэрэгжих үйл ажиллагаанд үлдсэн албан хаагчдыг оролцуулахаар төлөвлөөд байна.10_30000

Илгээх | 21 хүн уншсан | Бичсэн: selenge.ubh

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойг тохиолдуулан спортын тэ...

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын иргэдэд улсын бүртгэлийн цогц үйлчилгээ үзүүллээ

 Хууль зүй, дотоод хэргийн салбараас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил&rdq...

ОӨУБЕГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналт шалгалт хийлээ

 Сэлэнгэ аймаг нь хүн амын тоо, улсын бүртгэлийн тоо хэмжээгээрээ улсдаа дээгүүрт ордог томоохо...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 5587 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax